Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар талархал илэрхийлэв


Densmaa 2019-07-30 12:07

Элчин сайд Жон Жэ Нам манай улсад ажиллах хугацаандаа Монгол Улс, БНСУ-ын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллажээ

     Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Жэ Намыг эх орондоо буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Элчин сайд Жон Жэ Намыг манай улсад ажиллах хугацаандаа Монгол Улс, БНСУ-ын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч, дээд, өндөр хэмжээний айлчлалыг хэрэгжүүлэх, хоёр орны уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж, хүч чармайлт тавьж ажилласанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар талархал илэрхийлж, цаашдын ажилд амжилт хүсэв. Элчин сайд Жон Жэ Нам Монгол Улсад ажиллах хугацаанд нь Гадаад харилцааны яамны удирдлага болон холбогдох газрууд дэмжиж, хамтран ажиллаж ирсэнд талархаж, хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх чиглэлээр цаашид ч өөрийн хувь нэмрийг оруулахаа илэрхийлэв.

Үзсэн: 1153

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна