Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

Хоёр улсын харилцаанд Батлан хамгаалах салбар чухал байр суурь эзэлдэг


Densmaa 2019-07-30 12:07

НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Вьетнам улсын энхийг сахиулагчид манай цэргүүдтэй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгааг талууд онцлов

      БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг Монгол Улсад айлчилж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний батлан хамгаалах яамны Гадаад харилцааны газрын дарга, дэслэгч генерал Ву Чиен Тхангийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд бригадын генерал Х.Батбилэг "Хоёр улсын ард түмэн 65 жилийн түүхэн уламжлалт харилцаатай. Хоёр улсын харилцаанд Батлан хамгаалах салбар чухал байр суурь эзэлдэг. 2014 оноос эхлэн Монгол сонсогчдыг Вьетнам улсын цэргийн сургуульд сургаж байгаад талархал илэрхийлээд цаашдаа цэргийн сургалт, Батлан хамгаалах аж үйлдвэрлэл, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа, цэргийн эмнэлэг зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх бүрэн боломжтой" гэв. Уулзалтын үеэр НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Вьетнам улсын энхийг сахиулагчид манай цэргүүдтэй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгааг талууд онцолж, харилцан бие биеэсээ туршлага судалж байгааг цохон тэмдэглэсэн юм. Мөн манай улсад анх удаа зохиож байгаа олон улсын морин цэргийн "Аравт" уралдаанд Вьетнамын ажиглагчид оролцож байгааг дурдаж байв.

 

Үзсэн: 997

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна