Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

Талархал илэрхийлэв


Densmaa 2019-08-28 12:08

Хүүхдүүд Монголд ирээд шинэ хичээлийн жил эхэлтэл тайван амарч авлаа

      Энэ оны 6 дугаар сард ОХУ-ын Эрхүү мужид олон хоног дараалан орсон аадар борооны улмаас тус мужийн оршин суугчид их хэмжээний хохирол амссан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх уриалга гаргасны дагуу Нижнеудинск болон Тулун хотын 42 хүүхэд “Найрамдал” ОУХ цогцолбор болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяа “Сэлэнгэ” амралтын баазад сар гаруй хугацаанд амраад өнөөдөр буцлаа. Орон гэр, сургууль, хот нь үерт автсан хүүхдүүдийг сэтгэл санаагаар дэмжих, зуны амралтаа таатай нөхцөлд өнгөрөөх боломж олгосонд талархаж байгаагаа багш нар нь илэрхийлж байв. Тулун хотын багш Марина Ефременко: "Үерт автсан иргэдэд тусламж үзүүлэх ажил идэвхтэй өрнөж байгаа. Байдал харьцангуй тогтворжсон. Хүүхдүүд Монголд ирээд шинэ хичээлийн жил эхэлтэл тайван амарч авлаа. Хүүхдүүд амарч байх хугацаанд эцэг эхчүүд нь асуудлаа шийдвэрлэсэн байх. Энэ боломжийг олгосон Монгол Улсын Ерөнхийлөгч болон зохион байгуулагч байгууллагуудад талархал илэрхийлье" гэв.

Үзсэн: 941

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна