Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Итгэмжлэх жуух бичгээ барив


Densmaa 2019-08-30 11:08

Монгол Улс, Бахрейны Хаант Улсын хооронд 1998 оны 5 дугаар сарын 16-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ

   Монгол Улсаас Бахрейны Хаант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Чинтүшиг 2019 оны наймдугаар сарын 27-ны өдөр Бахрейны Хаан Хамад Бин Иса Аль-Халифа-д Итгэмжлэх жуух бичгээ барив. Итгэмжлэх жуух бичгээ барих үеэр Элчин сайд З.Чинтүшиг Хаан Хамад Бин Иса Аль-Халифа-д Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжлаад Монгол, Бахрейны харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн, хөгжүүлэхийн төлөө хүч чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв. Хаан Хамад Бин Иса Аль-Халифа Элчин сайдад ажлын өндөр амжилт хүсээд, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэв. Монгол Улс, Бахрейны Хаант Улсын хооронд 1998 оны 5 дугаар сарын 16-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ.

Үзсэн: 1667

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна