Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-04-2023
монгол

Шинэ мэдээ

Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохионо


Densmaa 2019-09-20 11:09

Польш улсад Монголын 1000 орчим иргэн байнгын оршин сууж, ажил хөдөлмөр эрхэлж байна

   Ирэх жил манай улсын гадаад харилцааны салбарт олон чухал тэмдэглэлт үйл явдал болно. Тухайлбал, Монгол Улс, БНПУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиох юм. Энэхүү түүхэн ойтой холбогдуулан Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоо, Гуравдагч хөрш орон судлалын салбарын эрхлэгч, доктор Д.Алтай нар Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшыштоф Бойкотой уулзжээ. Элчин сайд Монгол Улсын өнөөгийн гадаад бодлогын онцлог, хөрш их гүрнүүд Хятад болон Орос улсуудтай харилцах харилцааны онцлог, өнөөгийн “Гуравдагч” хөршийн бодлогын талаар сонирхож, хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцсон байна. Уулзалтын дүнд Монгол дахь Польш судлалыг хөгжүүлэх, хоёр талын судлаачдыг харилцан солилцох ажлыг эрчимжүүлэх, ирэх онд тохиох түүхэн ойг хамтран тэмдэглэх зэрэг олон ажлыг харилцан тохиролцсон байна. Сонирхуулахад есдүгээр сарын 24-ний өдөр Монголын Үндэсний музейд “Дэлхийн II дайны үеийн Польшийн ард түмний тэмцэл ба тэдний хатан зориг” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэнэ. Польш улсад Монголын 1000 орчим иргэн байнгын оршин сууж, ажил хөдөлмөр эрхэлж байгаагаас 600 орчим нь албан ёсоор хөдөлмөр эрхэлдэг байна. Тэр дундаа уламжлалт анагаах ухааны салбарын монгол эмч нар Польш улсад амжилттай ажиллаж байгаа ажээ. Дашрамд дурдахад Польшийн тал Элчин сайдын яамаа Улаанбаатарт байгуулах талаар  тодорхой түвшинд ярилцаж байгаа юм.         

Үзсэн: 929

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна