Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

Шинэ технологийн бүтээгдэхүүнийг дэмжин хамтран ажиллана


Densmaa 2019-10-02 02:10

Оюутнуудыг Оюутолгой зэрэг томоохон компаниудын ажлын байранд дадлагажуулна

    “Рио Тинто Монгол” ХХК МУИС-ийн багш, оюутнуудын бүтээж буй шинэ технологийн бүтээгдэхүүнийг дэмжин хамтран ажиллахаар боллоо. Мөн старт-ап буюу гарааны компаниудыг хөгжүүлэх хөтөлбөрийн гэрээнд МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал болон “Рио Тинто” компанийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Х.Амаржаргал нар гарын үсэг зурсан юм. Хамтын ажиллагааны талаар МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсалаас тодруулбал, “ “Рио Тинто”-той гурван чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Нэгд, бид “Старт-ап” хөтөлбөрийн хүрээнд багш, оюутнуудыг сургаж, бизнес төлөвлөгөө хийхэд туслаж, багш-оюутнуудаас бүрдсэн 10 багийг шилж тэдний бүтээж буй бүтээгдэхүүн, эрдэм шинжилгээний ажлыг дэмжин ажиллаж байна. Энэ хөтөлбөр 2017 оноос хэрэгжиж байгаа юм. Хоёрт, оюутнуудыг Оюутолгой зэрэг томоохон компаниудын ажлын байранд дадлагажуулна. Гуравт, МУИС дээр байнга болдог олон нийтэд чиглэсэн цуврал лекцүүдийг тус тус дэмжин ажиллахаар боллоо” гэв.

Үзсэн: 869

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна