Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

БНСУ-ын Үндэсний баярын өдөр тохиолоо


Densmaa 2019-10-04 11:10

Солонгосын хойгт энх тайвныг тогтоохын төлөө Монгол Улс БНСУ-тай хамтран ажиллаж байна

     БНСУ-ын Үндэсний баярын өдрийг Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас тэмдэглэлээ. БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Жун Гван Шиг “Монгол, БНСУ бол угсаа гарал, хэл соёл, түүхийн олон ижил шинжтэй, чөлөөт ардчилал, зах зээлийн эдийн засаг хэмээх нийтлэг үнэт зүйлтэй. Манай улс монголын гадаад худалдааны томоохон түнш. 2018 онд хоёр улсын нийт худалдаа 335 сая ам.доллар, хөрөнгө оруулалт 470 сая ам.долларт хүрсэн байна. Монгол Улс нь БНСУ болон БНАСАУ-тай найрсаг харилцаатай бөгөөд Солонгосын хойг, Зүүн хойд Азид энх тайвныг цогцлооход идэвхтэй ажиллаж, хувь нэмрээ оруулж ирсэн” гэв. Солонгосын хойгийг заагладаг цэрэггүй бүсийг олон улсын энх тайвны бүс болгох санаачилгаа БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин НҮБ-ын индрээс танилцуулсан. Үүнийг Монгол Улс дэмжиж буй бөгөөд Солонгосын хойгт энх тайвныг тогтоохын төлөө Монгол Улс БНСУ-тай хамтран ажиллаж байна.

Үзсэн: 911

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна