Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-04-2023
монгол

Шинэ мэдээ

Амжилт гаргасан багш, сурагчдыг хүлээн авч уулзлаа


Densmaa 2019-10-18 12:10

2021 оны Азийн физикийн 22 дугаар олимпиадыг эх орондоо зохион байгуулахад дэмжихээ илэрхийлэв

     Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга математик, физик, хими, биологи, газар зүй, мэдээлэл зүйн хичээлээр бүсийн болон олон улсын олимпиадад тогтмол оролцож, амжилт гаргасан багш, сурагчдыг  хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч Х.Баттулга монгол сурагчид олон улсын олимпиадад оролцох нь нэмэгдэж, амжилтаа байнга ахиулж байгаад баяр хүргээд, цаашид дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм. Тухайлбал, олон улсын олимпиадын бэлтгэл, үйл ажиллагааг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах хүсэлтийг нь хүлээн авч, 2021 оны Азийн физикийн 22 дугаар олимпиадыг эх орондоо зохион байгуулахад дэмжихээ илэрхийлэв. Уулзалтын үеэр дэлхийн шилдэг сургуульд тэнцвэл сургалтын зардлыг төр хариуцдаг байсныг сэргээх, дэлхийн шилдэг сургуульд суралцах урилга авсан бол дэмжлэг үзүүлэх зэрэг төрийн бодлого хэрэгтэй байгааг багш нар онцлов.

Үзсэн: 1060

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна