Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-03-2024
монгол

Шинэ мэдээ

Манай улсад дэлхийн 131 улсын иргэн оршин сууж байна


Densmaa 2019-10-18 12:10

Энэ жил манай улсын их дээд сургуульд суралцах гадаадын оюутны тоо өмнөх оныхтой харьцуулбал 28 хувиар өсжээ

    Энэ оны эхний 10 сарын байдлаар манай улсад дэлхийн 131 улсын 28 мянга гаруй иргэн түр хугацаагаар буюу 90-ээс доош хоногоор оршин сууж байна. Манай улсад нийт хүн амын гурван хувьтай тэнцэх буюу 97 мянга орчим гадаадын иргэн оршин суух боломжтойг хуульд заасан байдаг. Харин нэг улсын иргэн нийт хүн амын нэг хувиас хэтрэх ёсгүй. Өнөөдрийн байдлаар, манай улсад 16 орны 1927 иргэн цагаачлан амьдарч байгаа бөгөөд тэдгээрийн дийлэнх нь БНХАУ болон ОХУ-ын иргэд байгаа аж. Энэ жил манай улсын их дээд сургуульд суралцах гадаадын оюутны тоо өмнөх оныхтой харьцуулбал 28 хувиар өсжээ. Харин аялал жуулчлалтай холбоотой виз олголт 8 хувиар өсжээ.  Түүнчлэн энэ оны тавдугаар сарын 1-ээс цахим визийн үйлчилгээг нэвтрүүлж гадаадын иргэдийн визийн мэдүүлгийг цахимаар авч хариу өгч байгаа аж.

Үзсэн: 1264

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна