Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27,28-03-2020
mongolia

Шинэ мэдээ

Монгол сурагчдыг манайд ирж суралцахыг урьж байна


Densmaa 2019-11-22 11:11

93 жилийн дараа Францад суралцсан анхны монгол оюутнуудын материал Монголын талд ирж байгаа юм

   БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Бүгд найрамдах Франц Улсад айлчлал үеэрээ Мишле ахлах сургууль болон Сорбоны их сургуулийн үйл ажиллагаатай танилцаж байна. Мишле ахлах сургуулийн захирал Бизет Эрик “Манай сургуульд 1930 оноос хойш Монгол сурагч суралцаж байгаагүй, монгол сурагчдыг манайд ирж суралцахыг урьж байна” гээд сургуулийн архивт хадгалагдаж буй монгол төгсөгч Ж.Дүгэрсүрэн, Л.Уртнасан, Л.Намсрай, Б.Аюурзана нарын хувийн хэргийн хуулбар, гэрэл зургуудыг гардуулан өгчээ. Эдгээр сурагчийг 1926 онд БНМАУ-ын Ардын гэгээрлийн яамны сайд Эрдэнэбатхан Парист хүргэж өгч байжээ. Уг үйл явдлаас 93 жилийн дараа ийнхүү Францад суралцсан анхны монгол оюутнуудын материал Монголын талд ирж байгаа юм. ХХ зууны хориод оны дундуур дунд сургууль төгссөн 40 шилдэг сурагчийг Монголын төр, засгаас бодлогоор дэмжиж Герман, Францад сургасан нь хожмоо шинэ Монгол Улсын шинжлэх ухаан, соёл урлаг, аж үйлдвэрийн салбарын тэргүүлэх сэхээтнүүд болсон юм. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 93 жилийн өмнө монгол оюутнуудын сурч байсан лицей сургуулийн багш, удирдлагуудтай монгол хүүхдүүдийг өнөө цагт дахин сургах асуудлаар харилцан санал солилцжээ.

Үзсэн: 1998

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна