Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 12-08-2020
mongolia

Шинэ мэдээ

Элчин сайд С.Чепурнойг хүлээн авч уулзлаа


Densmaa 2020-02-11 11:02

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд С.Чепурнойг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол, Беларусийн улс төр, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Минск хотноо ЭСЯ нээх, дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх болон 2020 онд хамтран зохион байгуулахаар төлөвлөж буй арга хэмжээнүүдийн талаар санал солилцсон байна. Элчин сайд С.Чепурной Монгол Улсын ЭСЯ-ыг Минск хотноо нээж, үйл ажиллагааг нь эхлүүлэхэд Беларусийн тал бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхээ илэрхийллээ. Түүнчлэн Улаанбаатар хотноо 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гарын үсэг зурсан “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд хөдөө аж ахуй, зам, тээвэр, хот байгуулалт, онцгой байдлын салбарт шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэх явцын талаар санал солилцжээ.

Үзсэн: 1397