Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол жүжигчин Б.Ганчимэг Холливүүдийн кинонд гол дүр бүтээлээ


Densmaa 2020-07-06 01:07

Монгол жүжигчин Б.Ганчимэг Холливүүдийн алдарт жүжигчин Жонни Депп, Роберт Паттинсон нарын хамтран тоглосон "Waiting for the barbarians" кино ирэх 8-р сард нээлтээ хийнэ.

Холливүүдийн алдарт жүжигчин Жонни Депп, Роберт Паттинсон нарын тоглосон "Waiting for the barbarians"  уран сайхны кино энэ оны наймдугаар сарын 7-ны өдөр нээлтээ хийхээр болжээ. “Waiting for the Barbarians” кино өнгөрсөн оны есдүгээр сарын 6-нд Венецийн кино наадамд оролцсон юм. Энэхүү киноны гол дүрд монгол жүжигчин Б.Ганчимэг тоглосон юм. Мөн Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Б.Гүрсэд , Г.Дөлгөөн-Эрдэнэ нар тоглосон юм. Б.Ганчимэгийн хувьд 2014 онд "Ex Machina", 2017 "Wonder Woman" "Sweet Lies" зэрэг Холливүүдийн кинонд дүр бүтээж байсан бөгөөд Лондонд жүжигчний мэргэжлээр төгссөн юм. Тэрбээр одоо Их Британид жүжигчин болон моделиор ажилладаг.

Үзсэн: 1664