Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

НҮБ-аас Монгол улсад “КОВИД-19” сөрөг нөлөөг бууруулах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ


Densmaa 2020-07-06 02:07

Монгол Улсад “КОВИД-19” цар тахлын тархалтыг хязгаарлан, сөрөг нөлөөллийг бууруулахад нэн шаардлагатай нийгмийн үйлчилгээг үзүүлэх үндэсний чадавхийг бэхжүүлэх НҮБ-ын хамтарсан хөтөлбөр хэрэгжинэ.

“КОВИД-19” цар тахлын тархалтыг хязгаарлан, сөрөг нөлөөллийг бууруулахад нэн шаардлагатай нийгмийн үйлчилгээг үзүүлэх үндэсний чадавхийг бэхжүүлэх зорилготой НҮБ-ын хамтарсан хөтөлбөрийг НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра албан ёсоор эхлүүллээ. Энэхүү шинэ хөтөлбөрийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зүгээс эв санааны нэгдлээ бэхжүүлж, “КОВИД-19” цар тахлын тархалт болон түүний учруулж буй гай зовлонг таслан зогсооход дэлхийн түвшинд хариу арга хэмжээ авахыг уриалсан гурван зорилтуудтай уялдуулан боловсруулжээ.

НҮБ-ын баг хамт олон хандивлагчдаас цугларч буй хандив тусламжийн нөөцийг нааш нь татах суваг гаргаж, тухайлан Монгол Улсад зориулан олгуулах чиглэлээр, КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авч, сэргээн босгох НҮБ-ын сан зэргийг хамарсан, нэгдсэн санхүүжилтийн механизмийн илүү олон өөр боломжуудыг судалж байна. Энэ нь Монгол Улс дахь “КОВИД-19” цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авч буй ажлын үр дүнг сайжруулж, гарч буй үр дүнг олон улсад өргөн хүрээнд сурталчилан таниулахад туслах юм.

Монгол Улс энэхүү сангаас үр ашгийг нь хүртэж байгаа 47 улсын нэг болж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол улс ковид-19 цар тахлыг  дотооддоо алдаагүй дэлхийн ганц орон болж байна.    

 

Үзсэн: 1077