Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Дорноговь аймагт ажиллав


Densmaa 2020-08-10 12:08

Тус аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа

       Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга  Дорноговь аймагт ажиллаж тус аймагт өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, мөн тус аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одонг гардууллаа. Энэ жил Дорноговь аймгаас “Эхийн алдар” одонг нийт 203 ээжид, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 12, Хоёрдугаар зэргийн одонг 191 ээжид хүртээж байгаа юм.“Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,677, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 720, Хоёрдугаар зэргийн одонг 9,957 ээжид хүртээх бөгөөд “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга засаг, захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар гардуулахаар болж байна.

Үзсэн: 760

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна