Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

“Зэрлэгүүдийг хүлээхүй” кино энэ сарын 21-нд Монгол Улсад албан ёсны нэээлтээ хийнэ


Densmaa 2020-08-18 12:08

Тус кинонд жүжигчин Б.Ганчимэг Оскарын шагналт жүжигчин Марк Райлэнс, алдарт жүжигчин Жонни Депп, Роберт Паттинсон нартай хамтран гол дүрүүдийг бүтээсэн юм

     Монгол жүжигчдийн Холливудын ододтой хамтран тоглосон “Зэрлэгүүдийг хүлээхүй” (Waiting for the Barbarians) кино энэ сарын 21-нд Монгол Улсад албан ёсны нээлтээ хийнэ. Киноны албан ёсны эрхийг Black Stallion продакшн авч монголчууддаа толилуулж байна. Тус кинонд жүжигчин Б.Ганчимэг Оскарын шагналт жүжигчин Марк Райлэнс, алдарт жүжигчин Жонни Депп, Роберт Паттинсон нартай хамтран гол дүрүүдийг бүтээсэн юм.

Эзэнт гүрний хил орчим өөрийн нутаг дэвсгэр дээр амьдрах уугуул иргэдийг зэрлэгүүд гэж нэрлэнэ. Зэрлэгүүд хот руу довтолно гэсэн худал цуу ярианаас үүдэж Эзэнт гүрний цэргүүд тус бүс нутагт ирж, зэрлэгүүдийг тамлан зовоодог. Эцэст нь жинхэнэ зэрлэг нь хэн бэ гэдгийг кинонд өгүүлнэ. Өөрөөр хэлбэл, соёлч нийгмээр халхалсан жинхэнэ зэрлэгүүдийн тухай энэ кинонд өгүүлэх болно. Өмнөд Африк гаралтай Австралийн иргэн хэл шинжлэлийн ухааны доктор, зохиолч J.M. Coetzee нь 2003 онд “Waiting for the Barbarians” зохиолоороо Нобелийн шагнал хүртсэн юм.

Үзсэн: 1148

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна