Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29,30-03-2024
монгол

Шинэ мэдээ

Парламентын тэргүүн нарын V чуулга уулзалтын эхний хэсэг эхэллээ


Densmaa 2020-08-20 11:08

НҮБ-ын төлөөлөл нийт 250 гаруй төлөөлөгч уригджээ

    Олон Улсын Парламентын Холбооноос зохион байгуулдаг Парламентын тэргүүн нарын V чуулга уулзалтын эхний хэсэг эхэллээ. Чуулга уулзалтыг ОУПХ-ноос Австри Улсын парламент, НҮБ-тай хамтран цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Хүн төрөлхтөнд нүүрлээд байгаа “COVID-19” цар тахал, цаг агаарын болон эдийн засгийн хямралын эсрэг авах арга хэмжээнд олон улсын парламентын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой чуулга уулзалтад улс орнуудын парламентын 150 гаруй тэргүүн болон парламентын гишүүн, мэргэжилтэн, НҮБ-ын төлөөлөл нийт 250 гаруй төлөөлөгч уригджээ. Чуулга уулзалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд маргааш УИХ-ын дарга Г.Занданшатар “Бүгдийн сайн сайхны төлөө, бүгдэд шударга ёсыг хүртээх хүртээмжтэй, тогтвортой эдийн засгийг бий болгох нь” сэдэвт салбар хуралдаанд үндсэн илтгэгчээр оролцоно.

Үзсэн: 920

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна