Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Бүх музей үнэ төлбөргүй үйлчлэнэ


Densmaa 2020-09-02 12:09

Улаанбаатар хотын хэмжээнд 10 гаруй музей үйл ажиллагаа явуулдаг

    Соёлын сайд С.Чулуун төрийн болон орон нутгийн өмчийн бүх музей 18 хүртэлх насны хүүхдэд үнэ төлбөргүй үйлчлэх тушаалыг баталжээ. Хүүхэд, багачуудад музейг үнэгүй үзүүлэх тухай Соёлын сайдын гаргасан тус шийдвэр нь “Хүүхэд, багачуудад эх түүхийг нь сурталчлан таниулах, өв соёлыг үзэж сонирхуулах, эх оронч сэтгэлгээ, хандлагыг төлөвшүүлэх” зэрэг онцгой ач холбогдолтой хэмээн үзэж байна. Улаанбаатар хотын хэмжээнд Монголын Үндэсний түүхийн музей, Монголын дүрслэх урлагийн музей, Монголын театрын музей, Монголын байгалийн түүхийн музей, Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей, Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Олон улсын оюун ухааны музей, Монголын угсаатны зүйн гэр музей,  Монгол цэргийн музей зэрэг 10 гаруй музей үйл ажиллагаа явуулдаг.

Үзсэн: 1018

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна