Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 20-09-2020
mongolia

Шинэ мэдээ

Улсын Бага Хурлын гишүүдийг хүлээн авч уулзан хүндэтгэл илэрхийлэв


Densmaa 2020-09-15 12:09

Одоогоос 30 жилийн тэртээ Улсын Бага Хурал анхдугаар чуулганаа хуралдуулснаар Монгол Улсад орчин цагийн байнгын ажиллагаатай парламентын үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй

    УИХ-ын дарга Г.Занданшатар Улсын Бага Хурлын гишүүдийг хүлээн авч уулзан хүндэтгэл илэрхийлэв. Одоогоос 30 жилийн тэртээ Улсын Бага Хурал анхдугаар чуулганаа хуралдуулснаар Монгол Улсад орчин цагийн байнгын ажиллагаатай парламентын үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй. УИХ-ын дарга Г.Занданшатар "Үндсэн хуулиа сурталчлах ажлыг өргөн хүрээнд өрнүүлэхээр Монголын үндэсний олон нийтийн телевизээр тусгай нэвтрүүлэг бэлтгэж олон нийтэд хүргэж эхлээд байгааг дуулгаж, Е-парламентыг хөгжүүлж олон түмний засаглах эрхийг хангахад чиглэсэн ажил хэрэгжүүлнэ гэлээ. Энэ бүхэнд Улсын Бага Хурлын болон үе үеийн Улсын Их Хурлын гишүүдийн идэвх оролцоо, үнэтэй сургамж зөвлөгөө, бүтээлч санаачилга чухал байна гэдгийг онцлов. Улсын Бага Хурал нь хоёр жил хүрэхгүй хугацаанд ажиллахдаа шинэ нийгмийн харилцааны эрх зүйн үндсийг тогтоон Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталснаар Монгол Улс ардчиллын замаар эргэлтгүй замнасан, парламентын засаглалтай улс болсон түүхтэй.

Үзсэн: 85

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна