Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд ОХУ-д айлчилж байна


Densmaa 2020-09-21 01:09

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай хэлэлцээ хийхээс гадна ОХУ-ын парламент, зарим яам болон Евразийн эдийн засгийн комиссын удирдлагатай уулзана

     Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар тус улсад энэ сарын 20-ны өдрөөс албан ёсоор айлчилж байна. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван тэргүүтэй төлөөлөгчид  Москва хотын “Домодедово” нисэх буудалд газардсан бөгөөд түүнийг ОХУ-ын ГХЯ болон Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төлөөлөгчид угтсан байна. Энэ сарын 22-ныг дуустал үргэлжлэх уг айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай хэлэлцээ хийхээс гадна ОХУ-ын парламент, зарим яам болон Евразийн эдийн засгийн комиссын удирдлагатай уулзана.

Үзсэн: 1408

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна