Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

“The Hu" хамтлаг аймшгийн кинонд тогложээ


Densmaa 2020-09-21 01:09

Тэдний тоглосон кино ирэх аравдугаар сард олон улсад нээлтээ хийнэ.

      Дэлхийн рок хөгжмийн ертөнцөд цахиур хагалсан “The Hu" хамтлаг аймшгийн кинонд тогложээ. Тэдний тоглосон кино ирэх аравдугаар сард олон улсад нээлтээ хийх аж. “The Hu" хамтлагийн залуус өнгөрсөн хоёрдугаар сард “Чонон сүлд” дуугаа АНУ-ын алдарт “Papa Roach” хамтлагийн дуучин Jacoby Shaddix-тай хамтран дуулсан. Уг дууны клипийг аймшгийн киноны зураг авалтын үеэр хийсэн болохыг уран бүтээлчид дуулгалаа. Сонирхуулахад, “Чонон сүлд” дуу “Billboard” чартын есдүгээр сарын 19-ний өдрийн жагсаалтаар шилдэг тавд дахин багтжээ. “Чонон сүлд” дууг 17 дахь долоо хоногтоо нийт хоёр сая 89 мянган сонсогч сонсоод байгаа аж. Дэлхий даяар цар тахлын улмаас хөл хорио тогтоосон учраас “The Hu” хамтлаг эх орондоо ирж, шинэ цомгийнхоо уран бүтээлд ханцуй шамлан орсон байна. Хамтлагийн продюсер Б.Дашдондог өнгөрсөн наймдугаар сарын 14-нд дэлхийн шилдэг рок продюсеруудын нэгээр тодорсон. Тэрбээр дэлхийн алдартай хөгжмийн “Billboard” жагсаалтад хоёрдугаарт бичигдэж, дэлхийн шилдэг хамтлаг, дуучдын продюсеруудыг ардаа орхисон билээ.

 

Үзсэн: 961

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна