Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяшиг хүлээн авч уулзлаа


Densmaa 2021-03-18 01:03

УИХ-ын дарга Г.Занданшатар та саяхан болсон Монгол Ардын Намын 100 жилийн ойн баярын мэндчилгээндээ “Япон лугаа адил хөгжье” гэсэн уриалга дэвшүүлсэн нь бидэнд сайхан санагдсан" гэв

    УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяшиг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын “гуравдагч хөрш” Япон Улстай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн түвшинд улам гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглэв. Япон Улсын Засгийн газраас 1977-2019 онд нийт 332.4 тэрбум иен буюу гурван тэрбум гаруй ам.долларын зээл тусламжийг манай улсад олгосны дотор COVID-19 цар тахлыг даван туулах арга хэмжээний хүрээнд эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, вакцин зэргийг нийлүүлэхэд зориулан хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгож байгааг тэрбээр онцлов. Элчин сайд Х.Кобаяши,  "Монгол Улс бол Японы хувьд чухал түнш орон. Тиймээс Монгол Улсын хөгжил дэвшилд бид хувь нэмрээ оруулах чин хүсэл эрмэлзэлтэй байдаг. УИХ-ын дарга Г.Занданшатар та саяхан болсон Монгол Ардын Намын 100 жилийн ойн баярын мэндчилгээндээ “Япон лугаа адил хөгжье” гэсэн уриалга дэвшүүлсэн нь бидэнд сайхан санагдсан" гэв.

Үзсэн: 1230

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна