Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ шалгарлаа


Densmaa 2021-04-21 11:04

Б.Болор-Эрдэнэ нь Засгийн газрын агентлагийн хамгийн залуу бөгөөд анхны эмэгтэй удирдагчийн хувьд Монгол Улсыг “Цахим Үндэстэн” болгох таван жилийн төлөвлөгөөг боловсруулсан юм

    Алдарт Forbes сэтгүүл жил бүр уламжлал болгон 30 хүртэлх насны залуу лидерийг тодруулдаг жагсаалтад Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ шалгарлаа. Дэлхийн өнцөг булан бүрээс өрсөлдсөн шилдэг 2500 гаруй залуучууд   дундаас Forbes сэтгүүлийн баг А зэрэглэлийн шүүгчдийн бүрэлдэхүүний хамт 30 залуу лидерийг тодруулсан бөгөөд хямралыг боломж болгон харсан тэднийг тууштай байдал, шаргуу хөдөлмөр, инновацын хосгүй жишээ хэмээн нэрлэжээ. Б.Болор-Эрдэнэ нь Засгийн газрын агентлагийн хамгийн залуу бөгөөд анхны эмэгтэй удирдагчийн хувьд Монгол Улсыг “Цахим Үндэстэн” болгох таван жилийн төлөвлөгөөг боловсруулсан юм. Мөн тэрбээр цар тахлын хүнд үед иргэдийн хамгийн их авдаг төрийн 181 үйлчилгээг E-Mongolia системд нэгтгэн, цахимжуулжээ. Тэрбээр хөдөө орон нутагт өсч торнисон бөгөөд дэлхийн алдарт Оксфордын их сургуульд нийтийн удирдлагын чиглэлээр суралцаж, Дэлхийн банк, НҮБ, Азийн хөгжлийн банканд тус тус ажиллаж байсан залуу удирдагчдын нэг билээ.

Үзсэн: 1528

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна