Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

Унгар Улсыг бид Зүүн Европ дахь чухал түншээ гэж үздэг


Densmaa 2021-07-30 11:07

"Унгарын талын дэмжлэгтэйгээр Бат болон Атилла хааны тухай кино бүтээж буйд баяртай байна"

      УИХ-ын дарга Г.Занданшатарт манай улсад ажлын айлчлал хийж буй Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто тэргүүтэй төлөөлөгчид бараалхав. Ууулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар ноён Петер Сияяарто тэргүүтэй уламжлалт, найрсаг харилцаатай Унгар Улсын төлөөлөгчидтэй биечлэн уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийллээ. Тэрбээр, “Унгар Улсыг бид Зүүн Европ дахь чухал түншээ гэж үздэг. Дэлхийн даяар тархаад буй КОВИД-19 цар тахлын халдварыг тогтоон барих, ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахыг бид тэргүүлэх зорилтоо болгон цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байна гээд Монгол Улсын “Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх төслийн талаар онцоллоо. Төслийн хүрээнд олон улсын үйлдвэрлэлийн зохистой дадлын шаардлага хангасан вирусний гаралтай вакцин үйлдвэрлэл, био аюулгүйн III зэрэглэлийн шаардлага хангасан лабораторийн барилгыг шинээр барьж, өндөр хүчин чадалтай орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглох юм. Мөн үйлдвэрийн хэвийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах дэд бүтэц, цахилгаан хангамж, инженерийн шугам сулжээний өргөтгөл, шинэ үйлдвэр болон лабораторид ажиллах боловсон хүчнийг сургаж, дадлагажуулах зэрэг ажлыг хийх бөгөөд төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлд анхаарал хандуулахыг Улсын Их Хурлын даргаас хүслээ. Энэхүү төсөл үр дүнтэй хэрэгжсэн тохиолдолд усны менежмент, ХАА-н чиглэлээрх дараа дараагийн төслийг хэрэгжүүлэх боломжтой болно гэдгийг ноён Петер Сияяарто хэлж байв. Мөн хоёр улсын улс төрийн харилцаа бэхжиж, соёл, боловсролын чиглэлээрх хамтын ажиллагаа гүнзгийрч байгааг Г.Занданшатар дарга дурдлаа. Хоёр орны соёл болон кино урлагийн салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин хөгжиж байгааг онцлоод “Энэ чиглэлээр дэлхийд өөрийн гэсэн орон зайг бий болгосон Унгарын туршлагыг нэвтрүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх сонирхолтой байна. Унгарын талын дэмжлэгтэйгээр Бат болон Атилла хааны тухай кино бүтээж буйд баяртай байна” гээд хоёр орны иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой энэхүү үйл ажиллагааг бүх талаар дэмжин хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. 

Үзсэн: 596

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна