Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22-04-2024
монгол

Шинэ мэдээ

ГХЯ-ны “Алтан гэрэгэ”-г дурсгал болгон гардууллаа


Densmaa 2021-08-02 11:08

НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь албаны дарга хатагтай Каори Ишикаваг томилолтын хугацаа нь дуусч байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь албаны дарга хатагтай Каори Ишикаваг томилолтын хугацаа нь дуусч байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Дэд сайд Б.Мөнхжин НҮБ-ын Хүн амын сангаас “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийллээ. Хатагтай К.Ишикаваг Монгол Улсад ажиллах хугацаандаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд бүтцийг бий болгох, цаашлаад боловсон хүчнийг сургаж бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулсныг дэд сайд Б.Мөнхжин онцлоод, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэж, түүнд ГХЯ-ны “Алтан гэрэгэ”-г дурсгал болгон гардууллаа.

Үзсэн: 835

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна