Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг


Densmaa 2021-08-04 12:08

НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагаа, сонгуульд харилцан дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар сайд нар ярилцав

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Финланд Улсын Гадаад хэргийн сайд Пекка Хаавистотой цахим уулзалт хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, байгаль орчин, ойн аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, боловсрол, шинжлэх ухааны салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх сонирхлоо сайд Б.Батцэцэг илэрхийлэв. Мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагаа, сонгуульд харилцан дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар сайд нар ярилцав. Түүнчлэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Л.Христеаг бүрмөсөн нутаг буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг Европын Холбооноос Монгол Улсад суух Төлөөлөгчийн газрыг нээж анхны суурин Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа Монгол Улсын экспортын чадавхийг бэхжүүлэх, Европын Холбоонд бараа бүтээгдэхүүн экспортлох чиглэлээр идэвх зүтгэлтэй ажилласныг  онцлон тэмдэглэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.

Үзсэн: 618

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна