Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

Олон улсын уралдаанд амжилттай оролцсон сурагчдад батламж, мөнгөн шагнал гардууллаа


Densmaa 2021-09-03 01:09

БНЧУ-ын алдарт хийлч Яраслов Косианы сангаас зохион байгуулдаг Чехийн алдартай морин хийлч Хираны нэрэмжит мэргэжлийн морин хийлчдийн олон улсын уралдаанд амжилттай оролцсон сурагчдад шагнал гардуулав

1959 оноос эхлэн зохион байгуулж буй энэхүү уралдаанд манай улсаас анх 2009 онд Монгол Улсын гавьяат багш Ш.Дуламсүрэн сурагч Т.Энхмаагийн хамтаар оролцож байсан түүхтэй. Энэхүү уралдааны нэг онцлог нь оролцогчдыг зөвхөн кодоор буюу нэр, улс орныг зарлалгүй тоглуулдаг бөгөөд хоёр шаттай зохион байгуулдаг. Уралдааны 1 дүгээр шатанд зөвхөн нэр заасан зохиолыг тоглодог бол 2 дугаар  шатанд тоглолтын хугацааг зааж өгдөг онцлогтой. Зөвхөн мэргэжлийн уран бүтээлчид өрсөлддөг энэхүү уралдаанд 2021 онд дэлхийн 10 гаруй орноос 16 хүртэлх насны сурагчид цахим хэлбэрээр оролцож ур чадвараа сорьж өрсөлдсөнөөс Монгол Улсын Консерваторийн мэргэжлийн сургуулийн 5 сурагч амжилттай оролцож, Засгийн газрын тогтоолоор баталсан мөнгөн урамшуулал авах журмын болзлыг хангасан юм. Энэхүү уралдаанд 2009 оноос-2021 он хүртэл давхардсан тоогоор 17 сурагч амжилттай оролцжээ.

Үзсэн: 644