Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 05-05-2024
монгол

Шинэ мэдээ

Авлигатай тэмцэх газар ИБУИНВУ-тай хамтран ажиллаж байна


Densmaa 2021-09-09 12:09

АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа, дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал нар ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Филип Малоныг хүлээн авч уулзлаа.

          Тус уулзалтын үеэр Тэргүүн комиссар З.Дашдаваа Монгол Улсын Засгийн газраас авлигын эсрэг авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээнүүд, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа, авлигаас урьдчилан сэргийлэх болон авлигын гэмт хэрэг мөрдөн шалгах чиглэлээр хүрсэн үр дүнг танилцуулжээ.

          Элчин сайд Филип Малон Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг өндрөөр үнэлж, өнгөрсөн хугацаанд тус улсын холбогдох хууль сахиулах байгууллагатай хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үр дүнд 4 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг хурааж, Монгол улсад буцаан авчирсныг онцолсон байна.

          Авлигатай тэмцэх газар нь 2018 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсын Онц залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх албатай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан бөгөөд Авлигын эсрэг олон улсын удирдах газар болон Үндэсний гэмт хэрэгтэй тэмцэх газартай авлигын гэмт хэрэг мөрдөн шалгах чиглэлээр мэдээлэл солилцон, үр дүнтэй хамтран ажиллаж байна.

Үзсэн: 619