Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хоёр талын дарга нарын уулзалт боллоо


Densmaa 2021-09-09 01:09

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хоёр талын дарга нарын уулзалт 9-р сарын 7-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа

Уулзалтад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, БНХАУ-ын Худалдааны сайд Ван Вэньтао нар оролцож, Засгийн газар хоорондын комиссын XVI хуралдааны Протоколын хэрэгжилтийн явцын талаар болон хоёр талын худалдаа, эдийн засгийн зарим тулгамдсан асуудлаар санал солилцлоо.

Коронавируст халдварын үр дагаврыг бууруулж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг аль болох хэвийн явуулахад хоёр талаас анхаарч, уялдаа зохицуулалтаа сайжруулж буйн үр дүнд хоёр улсын худалдааны эргэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэмэгдэж буйг сайд нар тэмдэглээд, худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлжээ. Үүний тулд халдварын тархалтаас сэргийлэх арга хэмжээг сайтар авч хэрэгжүүлж, хилийн голлох боомтуудаар ачаа бараа нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэхэд талууд анхаарч ажиллахаар боллоо.

Үзсэн: 664