Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монголын гурван кино Стокхолмын кино наадамд оролцоно


Densmaa 2021-09-09 01:09

Стокхолм хотноо жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Азийн кино наадам” буюу “Asiatiska filmfestivalen” энэ жил 9 дүгээр сарын 28-нд Стокхолмын Гранд театрт болно.

          Энэхүү кино наадамд Монголын “Шилүүс”, “Бүсгүй”, “Алтан судал” гэсэн гурван кино анх удаа оролцохоор болжээ. Швед дэх ЭСЯ-наас кино наадмыг зохион байгуулагчидтай 2020 оноос мэдээлэл, санал солилцон хамтран ажиллаж, Монголын кино уран бүтээлүүдийг оролцуулах саналыг тавьж, хамтран ажиллажээ. Энэ удаагийн кино наадамд оролцох уран бүтээлүүдийг зохион байгуулагчид сонгож, уран бүтээлчидтэй нь холбогдон ажилласан байна.

          Кино наадам 10 дугаар сарын 3-ныг дуустал Стокхолм хотод, 10 дугаар сарыг дуустал бусад хотод үргэлжилнэ. 

Үзсэн: 910