Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа


Densmaa 2021-09-10 04:09

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Парламентын дарга нарын дэлхийн V бага хуралд оролцох үеэрээ БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Пак Бён Сог-той Австри Улсын Вена хотноо уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Парламентын дарга нарын дэлхийн V бага хуралд оролцох үеэрээ БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Пак Бён Сог-той Австри Улсын Вена хотноо уулзалт хийж, Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцов. Монгол Улс, БНСУ-ын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд бүхий л салбарт өргөжин хөгжиж, өнгөрсөн онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлснийг УИХ-ын дарга тэмдэглэв. Хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ, харилцан айлчлал чухал үүрэгтэй гэдгийг талууд тэмдэглэж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар дээд түвшний цахим уулзалт хийхээр төлөвлөж байгааг онцолсон байна. БНСУ-ын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Халдварт өвчнийг хянах, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээрх Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны санаачилга” болон Монгол Улсын “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгуудыг харилцан дэмжиж, идэвхжүүлэхэд анхаарч ажиллахаа талууд нотолжээ.

Үзсэн: 946