Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монголын Улсын Их Хурлын дарга БНЭУ-ын Парламентын доод танхим-Лок Сабхагийн даргатай уулзлаа


Densmaa 2021-09-10 04:09

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Парламентын дарга нарын дэлхийн V Бага хуралд оролцож буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим-Лок Сабхагийн дарга Ом Бирлатай Вена хотноо уулзлаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Парламентын дарга нарын дэлхийн V Бага хуралд оролцож буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим-Лок Сабхагийн дарга Ом Бирлатай Вена хотноо уулзлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр улсын хамтарсан Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлэхээр талууд идэвхтэй хамтран ажиллаж байгааг дурдаж, коксжих нүүрс экспортлох, туршилтын тээврийг ойрын хугацаанд хэрэгжүүлэхэд дэмжихийг хүслээ. Лок Сабхагийн дарга Ом Бирла хоёр улс хамтран хэрэгжүүлж буй төслүүдийг үр дүнтэй, шуурхай хэрэгжүүлэхэд анхааран, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна. Уулзалтын үеэр талууд бүс нутгийн аюулгүй байдал, “КОВИД-19” цар тахлын өнөөгийн байдал, олон талт хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцлов.

Үзсэн: 872