Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Баян-Өлгий аймгийн сурагчид олон улсын гэрэл зургийн наадмын тэргүүн байрыг эзэлжээ


Densmaa 2021-10-26 12:10

Баян-Өлгий аймгийн сурагч Аманкел Ерханат, Хайнар Ахжол, Бакыт Алирахман нар "HIGASHIKAWA Youth Fest” буюу “Дунд сургуулийн сурагчдын олон улсын гэрэл зургийн фестиваль”-д тэргүүн байр эзэлсэн байна.

     Ази, Европын орнуудын дунд сургуулийн сурагчид бүтээлээрээ өрсөлдөн оролцдог "Хигашикава фото фестиваль"-д Монгол орноо төлөөлөн оролцох сурагчдыг өнгөрөгч 4-р сард Монголдоо шалгаруулсан аж. 12 аймгийн сурагчид энэхүү сонгон шалгаруулалтад оролцсоноос Баян-Өлгий аймгийн Дарын цогцолбор сургуулийн сурагчдын "Гэр бүл" сэдвийн цуврал бүтээл шилдгээр шалгарчээ. Улмаар Япон улсын Хоккайдо мужийн Хигашикава хотод болох эцсийн шалгаруулалтад оролцох эрх авсан байна. Энэ сарын 22-ны өдөр болсон эцсийн шалгаруулалтад БНХАУ, Солонгос, Тайланд, Вьетнам, Узбекистан, Индонези, Австрали, Канад, Латви, Сингапур, Финланд, Монгол, ОХУ, Франц, Лаос, Люксембург, Колумби, Япон зэрэг 18 орны сурагчид гэрэл зургийн  бүтээлээрээ уралдсанаас Монгол Улсыг төлөөлж оролцсон Дарын цогцолбор сургуулийн сурагчдын багийн "Холбоос", "Миний хүсэл мөрөөдөл" сэдвийн гэрэл зургууд тэргүүн байрын шагнал хүртсэн байна. 

Үзсэн: 742