Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

“НҮБ-ын өдөр” цахим хуралд ГХЯ-ны ТНБД мэндчилгээ дэвшүүллээ


Densmaa 2021-10-27 10:10

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссоос зохион байгуулсан “НҮБ-ын өдөр” цахим хуралд Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.

       Энэхүү хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабана болон зарим орны Гадаад хэргийн сайд нар оролцож, дэлхийн өнцөг булан бүрд эдийн засаг, нийгмийн хөгжлийг цогцлоохын төлөөх энх тайван, аюулгүй байдлыг хангахад НҮБ-ын хувь нэмрийг онцоллоо. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр хэлсэн үгэндээ НҮБ болон түүний салбар байгууллагууд, тэр дундаа Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс нь бүс нутагт тулгамдаж буй нийгэм, эдийн засгийн чухал сорилтуудыг шийдвэрлэх, тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцолсон байна. Мөн Монгол Улс АНДЭЗНК-той худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчин, статистик, гамшгийн эрсдэлийг бууруулах, транзит тээвэр, худалдааг хөнгөвчлөх, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалахад идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэжээ.

Үзсэн: 670