Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улс, Израил Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байна


Densmaa 2021-11-01 03:11

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Израил Улсын Гадаад хэргийн сайд Яир Лапидтай утсаар ярьж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

    Хоёр улсын Гадаад хэргийн сайд нар Монгол Улс, Израил Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан бие биедээ баяр хүргээд, цаашид хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа нотолжээ. Сайд Б.Батцэцэг энэхүү 30 жилийн хугацаанд хоёр улсын харилцаа амжилттай хөгжиж ирснийг тэмдэглээд, энэхүү ололт амжилтаа бататган Израилийн тэргүүлэх салбарууд болох инноваци, дэвшилтэт технологи, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чин эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн хоёр улс дахь КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал, хүн амаа вакцинжуулах аяныг амжилттай өрнүүлж, вакцины 3 дахь тунд хамруулан, хэвийн амьдралдаа шилжиж байгаа талаар ярилцжээ.

Үзсэн: 646