Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

“Inspire 2021 - Цахим Өмнөговь” технологийн өдрүүд болж байна


Densmaa 2021-11-15 11:11

Бүх нийтийн цахим боловсролыг дэмжих, орон нутгийн цахим шилжилтийг хурдасгах “Inspire 2021 - Цахим Өмнөговь”технологийн өдрүүд үйл ажиллагаа 2021оны 11-р сарын 15-нд Даланзадгад хотод нээлтээ хийлээ.

Технологийн өдрүүд нь Өмнөговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 70 дугаар тогтоолоор батлагдсан “Цахим Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд тав хоногийн турш болно.

Төрийн үйлчилгээний цахим системийг  сайжруулах, цахим дэд бүтцийг бэхжүүлэх, мэдээлэл, харилцаа холбооны салбарт бизнесийн таатай орчин бүрдүүлэх, мэргэжлийн ур чадвар сайтай мэдээллийн технологийн инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэх, салбарын хөгжилд орон нутгийн тогтвортой, оновчтой оролцоо бүхий бодлого тодорхойлж хэрэгжүүлэх, бүх нийтийн цахим боловсролыг нэмэгдүүлэх, бүх нийтийн цахим боловсролыг дэмжихэд чиглэсэн олон ажил “Цахим Өмнөговь” хөтөлбөрийн 2021 оны жилийн төлөвлөгөөнд тусгагджээ.

“Inspire 2021 - Цахим Өмнөговь” технологийн өдрүүдийн үеэр “Цахим шилжилтийг хүн бүрт” өдөрлөг, “Цахим ажилтан” сургалт,  “Бизнесээ дараагийн төвшинд гаргах нь” уулзалт, мэдээлэл технологид сонирхолтой хүүхдүүд, эцэг эхчүүд, багш нарт зориулсан “Ирээдүйд үнэтэй мэргэжлүүд” өдөрлөг, багш нарт зориулсан “Сурагчдыг мэргэжил сонголтод чиглүүлэх нь” сургалт, засаг захиргааны нэгж, хэлтэс, байгууллагуудтай хийх уулзалтууд зэрэг цогц үйл ажиллагаа болж байна.

Үндэсний хэмжээнд өрнөж буй цахим шилжилтийн давлагаанд нэгдэж, орон нутгийннийгэм, эдийн засгийн бүх салбарын өрсөлдөх чадварыг мэдээлэл, технологийн тусламжтайгаар өсгөх зорилгоорӨмнөговь аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны “Нутгийн Хишиг” хөтөлбөрт цахим шилжилтийг түргэтгэх талаардараах зорилтот үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгажээ.

“Цахим Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Inspire 2021 -Цахим Өмнөговь” технологийн өдрүүд үйл ажиллагааг зохион байгуулагчаар “Эмфасофт” ХХК, хамтран ажиллагчаар Мобиком Корпораци, Мобинет ХХК, ICT групп, Монголын Маркетингийн холбоо ажиллаж байна. Мөн Аймгийн Засаг даргын дэргэдэх бүх агентлагууд, төсөвт байгууллагуудын удирдлагууд, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК,  Монголын цахилгаан холбоо, Юнител, Скайтел, Жи-Мобайл, Мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвлийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна.

Үзсэн: 741