Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

БНУУ-д суугаа Элчин сайд С.Баатаржав Унгарын Өтвөш Лорандын нэрэмжит эрдмийн их сургуульд зочиллоо


Densmaa 2021-11-15 11:11

Элчин сайд С.Баатаржав Монгол судлалын Олон улсын холбооны Ерөнхийлөгч Бирталан Агнештай уулзан Монгол, Төв Ази судлалын тэнхимийн дэргэдэх Монгол судлал төвийн үйл ажиллагаатай танилцжээ.

Уулзалтын үеэр Элчин сайд С.Баатаржав Европын орнууд дотроос Монголын тухай хамгийн их судалсан орнуудын тэргүүн эгнээнд Унгарын эрдэмтэд, тэдний бүтээл туурвил зүй ёсоор орж буйг цохон тэмдэглээд, Монгол Улсын Засгийн газраас монгол судлалыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч буйг дурдан цаашид боловсрол, соёл, шинжлэх ухаан, түүх, хэл шинжлэлийн чиглэлээр судалгаа, шинжилгээ хийх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, олон улсын хурал зөвлөгөөн зохион байгуулахад Элчин сайдын зүгээс байнга анхаарч зохих дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

Монгол судлалын Олон улсын холбооны Ерөнхийлөгч Бирталан Агнеш тус сургуулийн Монгол, Төв Ази судлалын тэнхимд монгол хэлний багш ирүүлэхэд анхаарал хандуулахыг Элчин сайдаас хүсчээ.

Элчин сайд С.Баатаржав Монгол Улсын Шинжлэх ухааны академиас ирүүлсэн монгол судлалтай холбоотой сүүлийн үеийн бүтээлээс Хатагтай Бирталан Агнешт гардуулж ажлын амжилт хүссэн байна.

Үзсэн: 734