Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргуловтой уулзлаа


Densmaa 2021-11-15 11:11

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргуловтой Москва хотноо уулзжээ.

            Энэхүү уулзалт нь Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг Москва хотноо тэмдэглэх ажлын хүрээнд болсон байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх албан ёсны айлчлалын бэлтгэлийг хангахад чухал ач холбогдолтой юм.

            Уулзалтын үеэр талууд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг энэ оны туршид хамтран тэмдэглэх олон ажил амжилттай хэрэгжиж байгааг онцолжээ. Түүнчлэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, зарим салбарын хамтын ажиллагааны асуудлыг шуурхай шийдвэрлэхээр тохиролцсон байна.

Үзсэн: 930