Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол хөөмий, морин хуурын хичээл олон улсын хөгжмийн сургалтын хөтөлбөрт орлоо


Densmaa 2021-11-17 01:11

Франц Улсын Убан хотноо байрладаг Дэлхийн хөгжмийн олон улсын хүрээлэн нь дэлхийн улс орнуудын хөгжмийн боловсрол, сургалтын хөтөлбөртөө монгол хөөмий, морин хуур хөгжмийн хичээл сургалтыг оруулжээ.

Дэлхийн хөгжмийн олон улсын хүрээлэн(Institut international des Musiques du Monde)-гийн сургалтын диплом бүхий хөтөлбөрийг Франц Улсын иргэн, хөгжим судлаач, хөгжимчин Жоани Кюртэтэй хамтран зохион байгуулж байгаа аж. Сургалтын хөтөлбрийн хүрээнд манай улсын мэргэжлийн цөөхөн эмэгтэй хөөмийчдийн нэг П.Өсөхжаргал, Францад уран бүтээлээ туурвин ажиллаж буй залуу морин хуурч, хөөмийч Д.Мандахжаргал, уран бүтээлч Д.Батсүх нарын хамт хөөмий, хулсан хуур, төмөр хуур, товшуур, морин хуур хөгжмийн зэмсгийн талаар болон богино, уртын дуу, магтаал, домог зэрэг маш өргөн агуулга хөтөлбөрөөр сургалтыг амжилттай эхлүүлээд байгаа юм байна. Жилдээ 100 цагийн хичээлийн хөтөлбөртэй, 1-4 болон 6 жил хүртэл хугацаагаар суралцах энэхүү хөтөлбөрт суралцсанаар сонирхогчийн болон мэргэжлийн гэсэн ангиллаар сургалтын гэрчилгээ олгох юм.

Үзсэн: 1053