Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

ОХУ Монгол улстай нислэгээ сэргээнэ


Densmaa 2021-11-17 01:11

ОХУ ирэх сарын 1-нээс эхлэн Монгол Улстай нислэгээ сэргээхээ мэдэгдсэн байна.

ОХУ ирэх сарын 1-нээс эхлэн Монгол Улстай нислэгээ сэргээхээ мэдэгдсэн байна. Мөн Аргентин, Бразил, Бангладеш, Коста-Рика болон, мөн Куба, Мексик, Катар улсууд руу хийх хуваарьт болон хуваарьт бус нислэгт тавьсан хязгаарлалтыг цуцлахаар болжээ. Энэ тухай тус улсын коронавирусний халдвартай тэмцэх шуурхай штаб мэдээлсэн байна. Ингэснээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот руу Москва хотоос долоо хоногт гурван удаа, Улаан-Үд, Красноярск, Эрхүү хотуудаас нэг удаа нисэх болно гэж шуурхай штаб мэдээлжээ.

Үзсэн: 831