Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 01-12-2021
mongolian

Шинэ мэдээ

Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хурал болж байна


Densmaa 2021-11-17 01:11

БНТУ-ын нийслэл Анкара хотноо Эдийн засаг, худалдааны Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны есдүгээр хуралдаан 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

       Хуралдаанд монголын талын төлөөлөгчдийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ахалж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйдлвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд болон холбогдох яам, агентлагийн төлөөлөгчид оролцжээ. Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны анхдугаар хуралдаан 1994 онд Анкара хотод зохион байгуулагдаж байсан. Цар тахлын улмаас түр хойшлогдоод байсан Хамтарсан хорооны есдүгээр хуралдаанд хоёр тал чухал ач холбогдол өгч, худалдаа, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар хэлэлцсэн байна. Хамтарсан хорооны хуралдааны үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Туркийн Худалдааны сайд Мехмет Муштай уулзаж, Монгол, Туркийн эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр тохиролцож, энэ хүрээнд хоёр талын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо. Түүнчлэн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Туркийн Батлан хамгаалахын сайд Хулуси Акартай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын батлан хамгаалах салбарын өргөн хүрээний асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцож, цэргийн салбарын санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсад үзүүлэх тусламжийг үргэлжлүүлэхээр тохиролцсон байна. Уулзалтын төгсгөлд Батлан хамгаалахын сайд нар Цэргийн түүх, архив, музей судлал, хэвлэл мэдээллийн чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ. Мөн Батлан хамгаалах яамны харьяа Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл болон Туркийн Үндэсний Батлан хамгаалах яамны харьяа “МКЕ” Төрийн өмчит компанийн хооронд хамтарсан үйлдвэр байгуулах гэрээнд гарын үсэг зурсан байна.

Үзсэн: 90