Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

"The Hu"


Densmaa 2022-04-04 01:04

"The Hu" хамтлагийнхан дөрөвдүгээр сарын 15-наас "Хар аянга" нэртэй тоглолт Европын орнуудаар хийхээр төлөвлөжээ

    "The Hu" хамтлагийнхан дөрөвдүгээр сарын 15-наас "Хар аянга" нэртэй Европын орнуудаар тоглолт хийхээр төлөвлөжээ. Тэд АНУ-д болох "Coachella-2022" хөгжмийн наадамд оролцохоор болсон. Уг наадамд дэлхийн олон алдартай дуучин, хөгжимчин хүрэлцэн ирдэг төдийгүй жилээс жилд үзэгчдийн тоо нэмэгдэж байгаа юм. Хамтлагийн залуус “Хүн” нэртэй аялан тоглолтоо 2021 оны есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарыг дуустал тоглолт хийж, гуравдугаар сард Герман, Дани, Чех, Швед зэрэг улсад 15-50 мянган үзэгчэй битүү стадионд тоглолт хийсэн. Одоо эх орондоо ирээд байгаа юм.  2019 онд  тус хамтлаг дэлхийд гарч, Европыг байлдан дагуулсан. Нийтдээ 13 оронд 23 тоглолтоо хийсэн бол Хойд Америкийн нутгаар 90 хоногийн турш аялан, 56 хотоор 60 гаруй тоглолт хийсэн байна.

 

Үзсэн: 1713

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (2)