Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол-Тайланд


Densmaa 2022-04-27 01:04

Тайландын Хаант Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Артают Срисамутыг үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзав.

      Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайландын Хаант Улсаас  Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Артают Срисамутыг үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзав. Сайд Монгол, Тайландын найрсаг харилцаа сүүлийн жилүүдэд өргөжин тэлж байгааг дурдаад цаашид хоёр улсын Засгийн газар хоорондын Хамтын ажиллагааны зөвлөлийн механизмыг ашиглан харилцан ашигтай худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд ач холбогдол өгч ажиллахын чухлыг онцлов. Элчин сайд Артают Срисамут Монгол, Тайланд нь НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирснийг тэмдэглэж, цаашид хоёр орны хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулж, соёл, боловсрол, аялал жуулчлалын зэрэг салбарт өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Үзсэн: 5577

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (48)