Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол-Польшийн харилцаа


Densmaa 2022-05-11 01:05

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэд хоорондын харилцааг чухалчилж байдгаа онцолж, Польшийн төр, засаг, ард түмэндтус улсад суралцаж, амьдарч буй монгол иргэдэд дэмжлэг үзүүлж ирсэнд талархав

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудатай хүсэлтийнх нь дагуу утсаар ярьлаа. Хоёр орны Ерөнхийлөгч харилцаа, хамтын ажиллагааны олон талт асуудлаар санал солилцсон юм. Тухайлбал, хоёр талын яриа хэлэлцээний механизм болох Монгол, Польшийн Засгийн газар хоорондын хамтарсан комисс, Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтын үр дүнг сайшааж, улс орны хөгжлийн зорилтоо хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэд хоорондын харилцааг чухалчилж байдгаа онцолж, Польшийн төр, засаг, ард түмэн тус улсад суралцаж, ажиллаж, амьдарч буй монгол иргэдэд байнга дэмжлэг үзүүлж ирсэнд талархлаа илэрхийллээ.

Үзсэн: 2706

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (2)