Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

АНУ-ын эмч нарын баг Ховдод 10 дахь жилдээ ирж ажиллаж байна


Densmaa 2022-05-18 02:05

Эмч нар ажиллах хугацаандаа нийт 4900 гаруй хүнд нүдний үзлэг оношилгоо хийснээс 600 гаруй өвчтөнийг хагалгаанд оруулжээ

    АНУ-ын нүдний мэс заслын эмч нарын баг  Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 14 хоногийн хугацаатай ажиллаж байна. Дэлхийн улс орнуудын эмч нарын сайн дурын байгууллага болох энэхүү байгууллагын эмч нар Ховд аймагт нүдний нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, мэс заслыг хийж байгаа бөгөөд  улсын төв нэгдүгээр эмнэлэг болон орон нутгийн эмч, сувилагч нартай хамтран ажиллаж, харилцан туршлага солилцож байгаагаараа онцлогтой. Эмч нар ажиллах хугацаандаа нийт 4900 гаруй хүнд нүдний үзлэг оношилгоо хийснээс 600 гаруй өвчтөнийг хагалгаанд оруулжээ. Мөн энэ хугацаанд баруун бүсийн аймгуудын нүдний нарийн мэргэжлийн эмч, сувилагч нарт ажлын байрны сургалтыг удаа дараа зохион байгуулж, дагалдуулан сургасаар ирэв. АНУ-ын эмч нарын баг Ховдод 10 дахь жилдээ ирж ажиллаж байна.

Үзсэн: 535

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна