Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Дэлхийн Харилцаа Холбооны Хөгжлийн Бага Хурал 2022” Кигали хотод эхэллээ


Densmaa 2022-06-06 10:06

Олон Улсын Харилцаа Холбооны Байгууллагаас /ОУХХБ/ дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг "Дэлхийн Харилцаа Холбооны Хөгжлийн Бага Хурал"

Олон Улсын  Харилцаа Холбооны Байгууллагаас /ОУХХБ/ дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг "Дэлхийн Харилцаа Холбооны Хөгжлийн Бага Хурал" энэ сарын 6-16-ны хооронд Руанда улсын нийслэл Кигали хотноо эхлээд байна. Тус хурал нь харилцаа холбооны хөгжилд хамааралтай асуудал болон төсөл, хөтөлбөрүүдийг авч хэлэлцдэг. Энэ удаагийн чуулга уулзалт нь “Тогтвортой хөгжилийн зорилтод хүрэхийн тулд интернэтэд холбогдоогүйг холбох нь” уриан дор болж байгаа бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 1200 гаруй төлөөлөгчид түүний дотор улс орнуудын төрийн тэргүүн, засгийн газрын сайд нар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцож байна. “Дэлхийн Харилцаа Холбооны Хөгжлийн Бага Хурал” нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилт болон ОУХХБ-ын “Connect 2030” хөтөлбөрийн хэрэгжилтийг хурдасгахын тулд дижитал технологийн ашиглагдаагүй хүч, нөөц бололцоог ашиглахыг уриалдаг болно. Энэ жилийн бага хурлын хүрээнд дижитал эко системийн оролцогч талуудын хамт компаниуд, төрийн бус байгууллага, хөгжлийн санхүүжилтийн байгууллага, академи, судалгааны байгууллагуудыг нэгтгэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн шинэ санаачилгын хүрээнд цуврал дугуй ширээний уулзалтыг зохион байгуулж байна. Түүнчлэн оролцогчид үр дүнтэй дижитал хөгжлийн стратегийн талаар мэтгэлцэхээс гадна дэлхийг холбох үндсэн амлалт, үүргийн биелэлтээ харуулахаар төлөвлөж байна. Эдгээр чуулганаар 120 гаруй амлалт, хүлээсэн үүргүүд зарлагдах төлөвтэй байна.

Үзсэн: 572

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна