Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Шууд нислэг үйлдэх тухай санал солилцов


Densmaa 2022-07-04 12:07

Хэлэлцээрийн төслийг тохиролцох албан ёсны хэлэлцээ эхэлж буй нь агаарын тээвэрлэгч шууд нислэг үйлдэх, иргэдийн зорчих хөдөлгөөнийг нэмэх эрх зүйн суурь бүрдэхэд чухал ач холбогдолтой юм

    Монгол Улс, АНУ-ын Агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулах асуудлаарх анхны хэлэлцээ цахимаар боллоо. Тус хэлэлцээг монголын талаас Монгол Улсын Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд, америкийн талаас АНУ-ын Төрийн департаментын Агаарын тээврийн хэлтсийн дарга Алан Тусиньян ахалж, хоёр талын холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Хэлэлцээний явцад талууд иргэний агаарын тээврийн салбарт баримталж буй бодлого, цаашдын хөгжил, хамтран ажиллах боломж, хэлэлцээрийн төслийн голлох асуудлаар санал солилцов. Хэлэлцээрийн төслийг тохиролцох албан ёсны хэлэлцээ эхэлж буй нь агаарын тээвэрлэгч шууд нислэг үйлдэх, иргэдийн зорчих хөдөлгөөнийг нэмэх эрх зүйн суурь бүрдэхэд чухал ач холбогдолтой юм.

Үзсэн: 629

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна