Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Цахим шилжилтэд анхаарах асуудал” хэлэлцүүлэг Төрийн ордонд болов


Densmaa 2022-07-20 12:07

Мэдээллийн технологийн салбараар тэргүүлдэг бусад улс оронтой хамтран ажиллах, туршлага солилцох нь манай улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан

    Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын мэдээллийн технологийн салбарын байгууллага, мэргэжилтэн, судлаачдын “Цахим шилжилтэд анхаарах асуудал” сэдэвт анхдугаар уулзалт, хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. Уг уулзалтад нийт 70 гаруй оролцогч танхим болон цахим хэлбэрээр оролцов. Мэдээлэл технологийн салбар сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа үсрэнгүй хөгжиж, бид хөгжилтэй хөл нийлүүлэн хөгжих, эдийн засгаа тэлэх зайлшгүй хэрэгцээ, шаардлага тулгарч байна. Мөн мэдээллийн технологийн салбараар тэргүүлдэг бусад улс оронтой хамтран ажиллах, туршлага солилцох нь манай улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан зорилгуудыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ. Өнгөрөгч онд цахим хөгжлийг дэмжих Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах, Цахим гарын үсэг, Кибер аюулгүй байдлын болон Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай багц хуулийг баталсан.

Үзсэн: 575

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна