Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Япон улсын талаарх асуулга явуулав


Densmaa 2022-08-26 12:08

монгол залуучууд Японд ихээхэн татагдахын сацуу Япон оронтой танилцах, аялах, суралцах хүсэл эрмэлзэлтэй байгааг илэрхийлсэн байна

   Япон-Монгол хоёр улсын цаашдын харилцааг гүнзгийрүүлэх зорилгоор Монгол залуучуудын дунд Япон улсын талаарх өнөөгийн ойлголт, цаашдын хандлагыг тодруулах асуулга явуулжээ. Уг судалгаанд Монголын их, дээд сургуулийн 300 оюутан хамрагдаж, оролцогчдын 69 хувь нь Япон улсын соёл, ёс суртахууныг сонирхдог. Мөн монгол залуучууд Японд ихээхэн татагдахын сацуу Япон оронтой танилцах, аялах, суралцах хүсэл эрмэлзэлтэй байгааг илэрхийлсэн байна. Гэвч санхүүгийн болон хэлний мэдлэг зэрэг асуудал тулгардаг. Тухайлбал, гадаад руу аялах зардал, хэл нэвтрэлцэх эсэхийг чухалчилж байна. Тиймээс япон хэл сонирхон судлах хүмүүсийн тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор хэл сонирхож судалж байгаа оюутан залууст зориулан чадвараа сайжруулах боломж бүхий уулзалт, семинар зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн улс хоорондын зорчих зардлын үнийг бууруулах тухай санал солилцож, бодитой үр дүнд хүрэх нь цаашдын хоёр орны харилцаанд эерэг нөлөөлөл авчрах боломжтой хэмээн дүгнэжээ. Харин Япон залуус Монголыг тал нутаг, морь зэргээр төсөөлдөг ч төдийлөн сайн мэддэггүй. Тиймээс Монголын тухай япон залууст сурталчлах замаар харилцан идэвхтэй үйл ажиллагаа явуулах нь хоёр орны харилцаанд эерэг нөлөө авчрах боломжтой. Япон, Монголын хоорондын харилцаа урт удаан үргэлжлэх, хоёр улсын залуучууд хоорондын харилцааг сайжруулахад залуусын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай гэв.

Үзсэн: 511

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна