Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

“Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” үндэсний чуулган


Densmaa 2022-08-29 02:08

Монголд одоогоор 1.2 сая орчим хүн албан ёсоор ажил эрхэлж, үүний 46.5 хувь эмэгтэйчүүд байна

      Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” үндэсний чуулган Төрийн ордонд болж байна. Ерөнхийлөгч үндэсний чуулганыг нээж хэлэхдээ “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн үндэсний чуулган цар тахлын давлагаа үргэлжилж, олон улсын хурцадмал байдал, тээвэр ложистикийн саатал, үнийн өсөлт, иргэдийн худалдан авах чадвар буурах зэрэг улс төр, нийгэм, эдийн засгийн тулгамдсан олон асуудалтай нүүр тулсан хүнд үед болж  байна. Ялангуяа манай хойд хөрш дайны байдалтай, улс төр, эдийн засгийн хүчтэй хориг, хязгаарлалтад орсон, урд хөрш цар тахлын хязгаарлалттай, улс төр, геополитикийн нэн эгзэгтэй, хурцадмал нөхцөл байдалд байгааг Та бүхэн мэднэ гээд манай улс энэ амаргүй цаг үеийг хохирол багатай даван туулах, цаашлаад эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг бэхжүүлэхийн төлөө зохих арга хэмжээнүүдийг шат дараатай хэрэгжүүлж ирлээ. Монголд одоогоор 1.2 сая орчим хүн албан ёсоор ажил эрхэлж, үүний 46.5 хувь эмэгтэйчүүд байна гэсэн юм. Эмэгтэйчүүдийн дийлэнх нь эрүүл мэнд, боловсрол, худалдаа, санхүү, даатгал, зочид буудал, байр, орон сууц, нийтийн хоолны үйлчилгээний салбарт ажилладаг. Цаашид эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмэр, гүйцэтгэх үүрэг, шийдвэр гаргах түвшинд оролцох оролцоог нэмэх, жендерийн тэгш байдлыг хангах, хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах, түүнийг таслан зогсоох, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг бүх талаар дэмжих чиглэлд төрийн бүх шатны болон холбогдох байгууллага, албан тушаалтнууд онцгой анхаарахыг Төрийн тэргүүн чиглэл болгож байна.

Үзсэн: 460

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна