Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

Хичээлийн шинэ жил эхэллээ


Densmaa 2022-09-01 01:09

Нийслэлд 51 сургууль, 93 цэцэрлэг, 27 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор нийтдээ 176 боловсролын байгууллагын хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлж байна

      Өнөөдөр монгол орон даяар хичээлийн шинэ жил эхэлж байна. Улаанбаатар хотын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын 679 байгууллагад 150 мянга гаруй хүүхэд, ерөнхий боловсролын 290 сургуульд 360 мянга орчим хүүхэд суралцаж байна. Нийслэлд 51 сургууль, 93 цэцэрлэг, 27 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор нийтдээ 176 боловсролын байгууллагын хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлж байна. Эдгээрээс 2022 онд нийтдээ 16 барилга, байгууламжийг ашиглалтад оруулснаар Улаанбаатар хотын цэцэрлэгийн орны тоог 2810-аар, сургуулийн суудлын тоог 960-аар нэмэгдүүллээ. Тэгвэл Монгол Улсын хэмжээнд 88 их, дээд сургуульд 147 мянган оюутан суралцаж байна.  Хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр Монгол улсын Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлж, тусгай сэдвийн дагуу хичээл заадаг уламжлалтай. Энэ жил Ерөнхийлөгч Эзэн Богд Чингис хааны эш хөргийг төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залах тухай зарлиг гаргасан. Тэгвэл энэ өдөр Чингис хааны эш хөргийг бүх шатны боловсролын байгууллагад залах юм.

Үзсэн: 531

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна